Монгол орон дэлхийн анхны эх газрын нэг гэдэг нь шинжлэх ухаанд
нэгэнт нотлогдсон зvйл.
Хvн төрөлхтөн дэлхий ертөнцийн аль хэсэгт анх буй болсон бэ? гэдэг асуудлыг эрдэмтэн
анхны эх газартай холбон vздэг.
Чухам энэ онол дээр vндэслэж хорь дугаар зууны эхэн гэхэд оон тооны нэрт эрдэмтэд
монгол орон бол хvн анх буй болсон голомтын нэг байж мэдэх юм гэсэн таамаглалд хvрсэн
юм.
Амеркийн нэгдсэн улсын байгалын тvvхийн музейн эрдэмтэн Р.Ч.Эндрюсээр удирдуулсан
шинжилгээний ангийг 1921-1946 оны хооронд Монголд ажиллуулсан бөгөөд байгууллагын
шинжлэл дуулиан тарьсан эгэл эртний нэн олон төрөл амьтны эрмэл олдворыг энэ хайгуулаар
илрvvлсэн байна. Амеркийн шинжилгээний энэхvv анги манай говь нутагт явууласна хайгуул
судалгааны ажлаа дvгнэж “монголын геологи” (1927) хэмээх бvтээл туурвиж тvvндээ
“Ази тивийн төв хэсэг, бусад том районуудад хvн буй болохоос өмнө хvнтэй болжээ”
гэсэн таамаглал дэвшvvлснээс гадна хvний дээд өвөг төв азиас гаралтай тухай онолын
дэлгэрэнгvй тоймыг нэрт эрдэмтэн М.Ф. Неструх “хvм төрөлхтний ууган эх орны тухай”
(1964) номондоо тодорхой томьёолжээ.
Академич П.П.Сушкин, нэрт хvн судлаач Г.Ф.Длебец нар Төв Ази, Монгол нутаг бол хvн
анх бий болсон төв гэсэн санаа дэвшvvлж байсныг алдарт эрдэмтэн акадэмич А.П.Окладников
доктор Д.Майдарын бичсэн “Монголын тvvх соёлын дурсгалт зvйл” номын оршилд цохон
тэмдгэлсэн буй.
Монголын дорнод тал, өмнийн говь, Баруун зvгийн Алтайн уул тал, Төвийн бvсийн нутайг
Орхон, Туулын сав ерөөс монгол нутгийн энгээр хийсэн геологи, тvvх, архелогийн хайгуул
шинжлэл судлалын арвин баялаг олдвор нь Монгол орон бол хvн төрөлхтний анхны өлгий
нутгийн нэг мөн болохыг нотолж байгаа агаад ухаант хvн homosapeans таван зуун мянган
жил тvvгээр ч барахгvй сvvлийн vеийн баримтаар долоон зуун мянган жилийн тэртээд
монгол нутаг дээр оршин амьдарч палеолит, дээд хуучин чулууны угтал vе бvр хэт хуучин
чулуун зэвсэг бvтээн ашиглаж байжээ. Гэдгйиг нотолсон байгаа юм. Монгол бөхийн тvvхэн
хөгжлийн тухай өгvvлэхийн эхэнд хvн төрөлхтөний vvсэл. Хөгжлйин тухайд монгол нутаг
хэрхэн холбогдох талаар нэн товч боловч ийнхvv авч vзэхийн учир юу гэвэл юм, юмыг
эргэцvvлэн бодохуй эхлэлгvй эхлэл гэж ер vгvй болох тул монгол хvн гэгч чухамдаа
монголын газар шороон дээр оршиж, хувирч хувьсан хөгжиж ирсэн эрт галавын тэр хvмvvн
төрөлхтнөөс л vvсэлтэй хийгээд монгол бөх хэмээх гайхамшигт нэгэн соёлын vvсэл,
тvvхэн хөгжлийг Монгол vндэсний туулж ирсэн зам, тvvхэн хөгжлөөс салгаж vзэхийн
аргагvй болой.
Монгол бөх судлалын товч тойм: Монгол бөхийн спорт нь гарал vvслээрээ
өнө эртний бөгөд зөвхөн барилдаан бус спорт, соёл, зан vйлийн бvхэл бvтэн цогц агаад
энэ онцлогоороо монгол vндэстнээс хvн төрлхтөн спортын сан хөмрөгт оруулсан өвөрмөц
нэгэн хувь юм.
Монгол бөхийн vvсэл, тvvний тvvхэн хувьрал өөрчлөлт буюу хөгжил нь монгол vндэстний
ахуй нөхцөл, нийгмийн харилцааны бодит тусгал мөн.
Монгол бөхийн спорт нь хэдийгээр эдvгээ иртэл манай шинжлэх ухааны судалгаанд зохих
байр эзэлж чадаагvй байгаа боловч монгол бөхийн тухай мэдээ занги “Монголын нууц
товчоо”, “Алтан товч”, Марко Поллогийн “Орчлонгийн элдэв сонин” зэрэг монголын тvх
соёлын олон тооны тулгуур бvтээлд тусгалаа олж, 20-р зууны манай нэрт сэхээтэн Наваанлувсанцэрэнгийн
Магсаржав (хурц) “Долоон хошууны наадам”(1960), Я.Цэвэл “Монгол бөхийн тухай” (1961),
Ж.Дамдин “Монгол бөх” (1971) гэхчлэн бvтээлvvд туурвиж эрдэмтэн Х. Пэрлээ бөх гэдэг
нэр vгийг сурвалжилсан сонирхолтой материал хэвлvvлсэн билээ. Монгол бөхийн vvсэл,
тvvхэн хөгжлйин талаар нилээдгvй сонирхолтой мэдээ, хэрэглэгдэхvvн доктор Д.Гонгорын
“Халх товчоон” хоёр боть (1978), Д.Майдарын “Монголын тvvх соёлын дурсгалт зvйл”
(1981), академич Ш. Нацагдоржийн “Чингис хааны цадиг” (1991), Г. Сvхбаатарын “Монголчуудын
эртний овог” (1980) зэрэг эрдэм шинжилгээний томоохон бvтээлvvдэд тусгалаа олжээ.
Монгол vндэсний бөхийн спортын тухайд Ц.Шагдаргочоо “Монгол бөх” (1960), Р.Зориг
“Монгол ардын спорт” (1960), Ц.Бат-Очир Ж.Даваасамбуу “Vндэсний бөх 55 жилд” (1976),
Ш. Ванчинхvv “Монгол бөхийн барилдааны тухай” (1978), Р.Галидэв “Монгол vндэсний
бөхийн барилдаан”(1976), З.Сандгай “Тэр бөхийн нэг хэн бэ?”(1979), Л.Ням-Осор, Б.Батсvх
“Монгол бөхийн хөгжил”(1989), Е.П.Ильин “Психология физичисково воспитания” (1987),
Д.Я.Богдановой, И.П.Воскова “Пратические занятия по Физической культур” (1989),
Т.Содной “Монгол бөхийн далайгаас зургаан дусал амсахуй дор” (1994), Г.Эрдэнэ “Барилдах
ур” (1992) зэрэг ном, тохимол бичсэний гадна, монголын орчин цагийн алдар суутай
Дархан аврага Х.Баянмөнх, “Монгол vндэсний бөхийн уламжлал, тvvний мэх, сургалтын
зарим асуудал” сэдвээр монгол бөхийн тvvхэнд анх удаа докторын зэрэг хамгаалж өөрсдийн
барилдааны замнал, сургамжийн талаар Дархан аврага Ж.Мөнхбат, С.Тvвдэннямын хамт
“Хаях би яараагvй байхад”(1992), арслан М.Мөнгөн “Намайг давж явсан сайхан бөхчvvд”
(1993), зэрэг олон тооны ном бvтээл сvvлийн vед гарч байгаагийн гадна Д. Баяр “Монгол
бөхийн тvvхэн хөгжлийн барилдааны төрөл ялгаа” (1993), Э.Дархан “Бөхийн билиг чанар”
(1995) гэсэн томоохон өгvvлэл, академич Л.Лхагва, доктор (Ph.D) П.Дагвасvрэн нарын
“Спортын физиологи, биохимийн vндэс” (1996), Ш. Мягмар “Есийн даваа өндөр” (1996),
бvтээл нийтлvvлжээ.
Дэлгэрэнгvй
vзэх бол энд дарна уу: [28 хуудас, 179 kb ,
pdf]
|